Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16, 19, 21-нд болно. Шалгалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн хурлын танхимд зохион байгуулна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шалгалтын дүрэм, журам болон зохион байгуулалтын талаарх зөвлөгөө, мэдээллийг 21 аймгийн салбар зөвлөлтэйгээ цахим хурал хийх үеэрээ өгсөн байна.
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн юм. Иймд төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм. Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой юм.