Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр онгоцны үйлчлэгчийн биед хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр БНСУ-д шалгагдаж байгаа. Түүний хилийн хориг цуцлагдаагүй бөгөөд мөнгөн торгууль төлөх, олон нийтийн өмнө уучлал хүсэх хариуцлага тооцох талаар бид өмнө мэдээлсэн. Харин түүнтэй хамт явж байсан О.Батчулууныг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байдаг.
Түүнд БНСУ-ын цагдаагаас хэрэг үүсгэн, эрэн сурвалжлуулахын зэрэгцээ тухайн иргэнийг шалгах хүсэлтийг монголын цагдаагийн байгууллагад БНСУ-ын цагдаагийн байгууллагаас ирүүлжээ.