Нөхрийнхөө нас барсан хэрэгтэй холбогдуулан Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хөндлөнгийн оролцоотойгоор дахиж гаргуулахыг шаардаж, иргэн Б.Болороо өөрийн ээжийнхээ хамт Сүхбаатарын талбайд 10 хоногийн турш суулт хийсэн билээ.
Харин өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарын хүмүүс түүнтэй уулзсан юм.
Иргэн Б.Болороо "Ерөнхий сайд үндсэндээ ээж бид хоёрын тавьж байгаа шаардлагыг хүлээж авч байгаагаа хэллээ. Мөрдөн шалгах ажиллагаанд ажлын хэсэг байгуулаад хяналт тавина гэлээ. Гол шаардлага болох шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах асуудлыг хүлээн авч 3-5 хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн эмч нарын багаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулахаар боллоо. Ээж бид хоёрын 10 хоног энд доороосоо жиндэн байж суусны үр дүн гарч байна гэж харж байна. Тиймээс суултаа өнөөдрөөр /2019.10.12/ ингээд дуусгаж байгаагаа мэдэгдье" гэжээ.