Говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна

Говь, тал хээрийн нутгаар салхи, шуургатай байна

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгороор, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Шөнөдөө нутгийн хойд хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар баруунаас секундэд 4-9 метр, өдөртөө говийн бүс нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -35...-40 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -31...-36 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -24...-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар -5...-10 градус, бусад нутгаар -11...-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгинын орчмоор -34...-36 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -16...-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө  -34...-36 градус, өдөртөө -22...-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.