Ч.Саранзаяа: Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн

Ч.Саранзаяа: Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр буюу тус оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хорооллын дугаар тоодод оршин суугч иргэн Н-г хүчиндсэн хэрэг гарсан. Харин хохирогчийн эгч Ч.Саранзаяа бүсгүй өөрийн дүүд тохиолдсон, Д.Гантулгын үйлдсэн хэргийг олон нийтэд дэлгэж, эрх ашгаа хамгаалж тэмцсэн юм. Тэгвэл өчигдөр Д.Гантулгад холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал болж, түүнд 2 жилийн хорих ял оноосон.

Харин энэ тухай хохирогчийн эгч Ч.Саранзаяа өөрийн facebook хуудастаа дараах мэдээллийг нийтэлжээ.

Ч.САРАНЗАЯА:

Би худлаа яриагүй. Би хэнийг ч гүтгээгүй. Үүнийгээ шүүхээр нотлуулчихлаа. Д. Гантулгын хийсэн хэргүүдэд яллахдаа хуулийн хамгийн багаар 2 жилээр хорих ял тогтоов. Гэсэн ч гэм буруутайг нотоллоо. Дүү бид хоёр өнгөрсөн 2 жил гаран хугацаанд там шиг амьдрал дундуур туучаад гарлаа. Бас гэр бүл минь.

Ирсэн мэс шиг үг бүхэнд зүсүүлж явсан зүрх минь одоо баярлаж байгаа гуниглаж байгаа хоёроо ялгахгүй дэнсэлж байна. Үйлдсэн үйлийн үрээ үүрч яваа тэр хүнийг үзэн ядаж явлаа. Эхийгээ алдсанг нь сонсоод өрөвдөж ч суулаа. Одоо мартахыг хүсч байна. Бас уучилж чөлөөлөгдөхийг хүсч байна.

Бид хоёр чадсан. Эцсийг нь хүртэл тэмцсэн. Хэн юу гэхээс айгаагүй дээ биш, шаналаагүй дээ биш. Айж, шаналж, зовж, уйлж, нойргүй хонож, бүх зүйл утгагүй санагдах хүртэл ад үзэгдэж бүгдийг туулсан. Гэхдээ өөрийнхөө үзэл бодол үнэт зүйлийнхээ төлөө эцсээ хүртэл зогссон. Өөрийгөө хуураагүй, өөрөөсөө урваагүй.

Өмгөөлөл хийсэн Веритас Партнерсын залууст баярлалаа. Олон хуульд өөрчлөлт оруулсан. Мэргэжлийн түвшинд ажилласан. Амархан байгаагүй.

Бид хоёртой хамт байсан бүх хүнд баярлалаа. Маш их. Хамгийн анх бичиж байсан үгс. Бас зураг.

ҮНЭН ЯЛНА. ХУУЛЬ ХҮН БҮРТ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ.