Начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр азтан тодруулж нэг жилийн гурил, будаа, сүүний хэрэглээний эрх өгнө

Начин цолд хүндэтгэл үзүүлэх барилдааны үеэр азтан тодруулж нэг жилийн гурил, будаа, сүүний хэрэглээний эрх өгнө

“Хайрхан” нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит, Монгол Улсын начин цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан ирэх бямба гарагт буюу нэгдүгээр сарын 21-нд болно.

Барилдах бөхчүүдийг нэгдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Барилдааны үеэр үзэгчид, бөхчүүд, жаяг дэгийн багийнхан дундаас

  • 5 сая төгрөгийн азтан,
  • 3 сая төгрөгийн азтан,
  • 1 сая төгрөгийн азтан

тодруулж бөхчүүдээс нэг жилийн гурилын хэрэглээ, нэг жилийн будааны хэрэглээ, нэг жилийн сүүний хэрэглээгээ хожих азтанууд тодруулна гэж МҮБХ-оос мэдээллээ.