"Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байранд зарлагдсан Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн шат 1-р сарын 16 /2023.01.16/-ны 18:00 цагт дуусгавар болохтой холбогдуулан тус сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа ажлын хэсэг Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв дээр 1-р сарын 16-ны 11:00 цагаас ажиллаж хэвлэл мэдээлэл, иргэдийн асуултад хариулах ажээ.
Сэдэв:
- Бүртгэлд хамрагдаж байгаа иргэдэд хандсан анхаарах зүйлс
- Бичиг баримтын бүрдүүлбэрийг нягтлах үйл ажиллагааны тухай
- Сорилын шалгалтанд бэлдэх удирдамж
- Хөндлөнгийн ажиглагчдын баг ажиллуулах тухай
- Асуулт, Хариулт
Танд Нээлттэй сонгон шалгаруулалттай холбоотой асууж, тодруулах зүйл байвал чөлөөтэй хандана уу гэж Засгийн газраас мэдээлжээ.