Шинэ Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан өнөөдөр /2023.01.13/ Бөхийн өргөөнд болж өндөрлөлөө.
Барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат Улсын заан М.Лхагвагэрэл уналгүйгээр үзүүрлэлээ.
Харин их шөвгийн дөрөвт Улсын арслан Э.Оюунболд, Улсын арслан Р.Пүрэвдагва, Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын начин Н.Баярбаатар нар үлдсэн юм.