БНХАУ цар тахалтай холбогдуулан Бээжинг зорьсон олон улсын нислэгийг өөр хотод хүлээж авч байсан журмаа цуцалжээ.
Тодруулбал, хил нээгдсэн нэгдүгээр сарын 8-ны 00 цагаас эхлэн Бээжин рүү чиглэсэн олон улсын зорчигч тээврийн нислэгийг Бээжинд газардуулахаар болсон байна. Энэ талаар БНХАУ-ын агаарын тээврийн "Эйр Чайна" компани мэдээлсэн бөгөөд тус компани 17 улсаас Бээжин рүү шууд үйлдэх олон улсын нислэгээ сэргээжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Улаанбаатар Бээжин чиглэлийн нислэг өнөөдөр буюу энэ сарын 12-ны өдрөөс сэргэх бөгөөд Улаанбаатараас 16:45 цагт хөөрч Бээжинд 18:50-д газардах юм. Долоо хоног бүрийн даваа, мягмар, пүрэв гаригт нислэг үйлдэх аж.