МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, Хэнтий аймагт болох 42 дугаар тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулахаар товоо зарлаад байсан.
Гэвч өчигдөр хуралдсан Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэртэй холбогдуулан МАН-ын Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон гэх мэдээлэл байна.
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн нь Үндсэн хууль зөрчөөгүй боловч УИХ-аас Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн билээ.