Шатрын спортын олон улсын эмэгтэй их мастер Т.Мөнхзулд “Монгени” цогцолбор сургуулиас Toyota Sai машиныг гардууллаа.
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Хэнтий аймгийн уугуул, Үндэсний шигшээ багийн тамирчин, "Кайсса" клубын тамирчин олон улсын мастер Т.Мөнхзул эмэгтэй их мастер цолны гурав дахь нормоо биелүүлснээр эмэгтэй их мастер цолны болзол хангаж, монголын эмэгтэй багийн гуравдугаар ширээнд тоглож ширээндээ зургаадугаар байрт бичигдсэн юм.
Тэгвэл түүний энэхүү амжилтыг үнэлэн түүний суралцаж төгссөн “Монгени” цогцолбор сургуулийн захиргаанаас Toyota Sai машиныг гардууллаа. Т.Мөнхзул нь одоогоор сургуульдаа шатарын багшаар ажилладаг аж.
Т.Мөнхзул 2019 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан ба энэхүү амжилт нь одоогийн байдлаар Монголын шатрын түүхэн дэх цорын ганц тивийн чанартай медаль юм. 20 насандаа их мастер цолтны эгнээнд шилжсэн тэрээр Монголын шатрын долоо дахь эмэгтэй их мастер болсон. Монгол Улсын Засгийн газрын тив дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах 173-р тогтоолын дагуу тэрээр 30 сая төгрөг гардахаар болсон билээ.
ВИДЕО: