Өсвөрийн улсын аварга шалгаруулах “U14” тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сард Сэлэнгэ аймагт ажилттай болж өндөрлөсөн билээ. Тус тэмцээний үеэр , Нийслэлийн ерөнхий боловсролын 21-р сургуулийн 9Д ангийн сурагч Б.Түвшин-Эрдэнэ нь “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгарсан. Иймд түүний тоглолтын бичлэг цахим орчинд олны анхаарлыг татаад байгаа юм.
Бид Б.Түвшин-Эрдэнэтэй уулзаж ирээдүйн хүсэл мөрөөдлийн тухай нь болон волейболын спортод хэрхэн дурласан талаар нь ярилцлаа.
ВИДЕО:
Түүний ээж Д.Өлзийхутаг дасгалжуулагч бөгөөд хүүгээ 5 настайгаас нь буюу 2014 оноос волейболын спортын тамирчин болох замд нь хөтлөн оруулжээ. Өөрөөр хэлбэл, Б.Түвшин-Эрдэнэ ээжийнхээ шавь юм. Өдгөө 14 настай Б.Түвшин-Эрдэнэ 10 дахь жилдээ тус спортоор хичээллэж байна. Ингэхдээ тэрбээр долоо хоногийн дөрвөн өдөр тус бүр хоёр цагаар бэлтгэл хийдэг байна. Үеийнхэн нь компьютер тоглоом тоглож ихэнх цагаа өнгөрөөдөг бол тэрбээр спортоор хичээллэж эрүүл амьдрахыг зуршил болгосон гэсэн үг.
Б.Түвшин-Эрдэнэ нь спортоор хичээллэж эхэлсэн цагаасаа хойш арваад улсын томоохон тэмцээн уралдаанд оржээ.
Хамгийн анх 2014 онд болсон УАШТ-д Их засаг их сургуулийн 50 сая төгрөгийн үнэлгээтэй тамирчин М.Уранбаяртай зургаан сетик тавьж, бүх тоглолтыг өөрийн төлөвлөснөөр чиглүүлж чадаж байжээ. Тэрбээр одоогоор "Уурхайчин" клубийн харьяалалд байгаа бөгөөд ирээдүйд Олимпын аварга, MVP тоглогч болох мөрөөдөлтэй тухайгаа бидэнтэй хуваалцсан юм.
М.АРИУНАА