Кристиан Роналдуг “Аль-Наср”-ын төлөөх анхны тоглолтдоо оролцохыг нь хоригложээ

Кристиан Роналдуг “Аль-Наср”-ын төлөөх анхны тоглолтдоо оролцохыг нь хоригложээ

2022 оны эцсээр дэлхийн алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналду “Аль-Наср” багтай гэрээгээ эцэслэн гарын үсэг зурсан билээ.

Тодруулбал, Роналду нь Саудын Арабын Аль-Наср багтай гэрээ байгуулах талаар яригдаж эхэлсэн цагаасаа улиралд 200 сая еврогийн цалинтай хэмээж байсан. Гэвч уг гэрээг хоёр тал үзэглэхдээ нэг улиралд биш харин жилд 200 сая еврогийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Уг цалин нь хөлбөмбөгчид дундаа хамгийн өндөр цалинд тооцогдож байгаа юм. К.Роналдо 2025 он хүртэл Аль-Наср багийн 7 дугаартай тоглогч байх юм.

Тэгвэл өнөөдөр /2023.01.05/ Криштиану РоналдугийнАль-Насрын төлөөх анхны тоглолтодоо оролцохыг нь хоригложээ. Тодруулбал, түүнийг гэрээ хийсэн даруйд Саудын Арабт Роналдугийн жерси хэдийн зарагдаж дууссан бөгөөд өнөөдрийн Аль Наср Про лигийн хүрээнд Аль-Таигийн эсрэг хийх тоглолтод буюу түүний Аль-Нассрын төлөөх анхны тоглолтыг үзэхээр цэнгэлдэхийн бүх суудал зарагдаад байсан ч тэрбээр оролцохоо больжээ.

Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Манчестер Юнайтед клубт байхдаа Эвертонд 1:0-ээр хожигдсоныхоо дараагаар гаргасан үйлдлийнхээ улмаас торгуулсан нь хүчинтэй хэвээр тул Аль-Нассрын төлөөх анхны тоглолтоо өнөөдөр хийх боломжгүй болж байгаа аж.




Өнөөдөр цэлмэг байна

12 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө