Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний утаа агаарын бохирдолд өмнөх жилүүдийнхнээс илүүтэй нөлөөлөөгүй гэдгийг баттай хэлье

Н.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшний утаа агаарын бохирдолд өмнөх жилүүдийнхнээс илүүтэй нөлөөлөөгүй гэдгийг баттай хэлье

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн байнгын хорооны өнөөдрийн /2023.01.03/ хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. 

Энэ үеэр Эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэх агаарын бохирдол, утааны асуудлаар мэдээлэл өгөв.  Тэрбээр "Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Хоёр хүчин зүйлийг Эрчим хүчний яам хариуцдаг. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг хариуцдаг. Бид 2022 онд сайжруулсан шахмал түлшинд тавигддаг шаардлагыг байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай болгохоор өндөржүүлж баталсан. Түлшиндээ долоо хоног бүр нэгээс доошгүй удаа гурван лабораторид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтарч шинжилж байна. Өнөөдрийн байдлаар бидний үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш Монгол Улсын стандартыг тэр дундаа шинэчлэн баталсан шаардлагыг хангаж байгаа.

Мөн Улаанбаатар хотод байрладаг том хүчин чадалтай дулааны цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утааны асуудал бий. Технологийн шинэчлэл хийж, бүх станц дээр байнгын ажиллагаатай утааны хэмжилт хийдэг төхөөрөмжийг байршуулсан. Энэхүү төхөөрөмжийн хэмжилтийн дүнг хянаж байгаа. Шаардлагатай үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран хэмжилтийг зөөврийн төхөөрөмжөөр албажуулж хэмждэг.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй дулаан, цахилгаан үйлдвэрлэдэг станцуудаас гарч байгаа утаа Монгол Улсын стандартыг хангаж байгаа. Сайжруулсан шахмал түлш болон станцуудын үйлдвэрлэлтэй холбоотой ялгарч байгаа утаа өмнөх жилүүдээс илүүтэйгээр Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлсөн зүйл байхгүй гэдгийг баттай хэлье" гэв. 

ВИДЕО: 




Өнөөдөр цэлмэг байна

12 цагийн өмнө

Өнөөдөр хулгана өдөр

13 цагийн өмнө