"ЭТТ" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

"ЭТТ" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор боллоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг нүүрсний хэрэгт холбоотойгоор нэг сарын хугацаатай цагдан хориод байгаа.

Тэдний цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. 

Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.




Өнөөдөр могой өдөр

12 цагийн өмнө