Үндэсний Дээд лигийн "М Гарьд" баг Азийн сагсанбөмбөгийн "ABL" лигт өрсөлдөхөөр болжээ

Үндэсний Дээд лигийн "М Гарьд" баг Азийн сагсанбөмбөгийн "ABL" лигт өрсөлдөхөөр болжээ

"ABL" лигт Сингапур, Хонконг тэргүүтэй Азийн найман улсын баг өрсөлддөг.

Тухайлбал, "М гарьд" багийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэх, ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт, ерөнхий менежер Б.Ялалт нар "ASEAN BASKETBALL LEAGUE"-н багийн эздийн хуралд оролцохоор өнөөдөр /2023.01.03/ Сингапур улс руу хүлгийн жолоо залжээ. "ABL" лигийн ээлжит улирал нь энэ оны нэгдүгээр сарын 2-нд /2023.01.02/ Сингапурт эхлэх бөгөөд гуравдугаар сарын 3-15-ны хооронд финалын тоглолтуудаар улирал дуусна. Энэ улиралд Азийн бүсээс найман баг оролцох төлөвтэй байна.

М.АРИУНАА