Нүүрсний хэрэгт холбоотойгоор “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, түүний хамаарал бүхий хүмүүсийг цагдан хорьсон бөгөөд тэднээс Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяагийн цагдан хориог өөрчлөх, бусад хүмүүсийг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяагийн цагдан хориог өөрчилж, түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авч суллахаар болсон байна. Харин Б.Ганхуяг нарыг үргэлжлүүлэн хорих эсэх прокурорын саналыг шүүх өнөөдөр хэлэлцэх аж.