Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 5 хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг арванхоёрдугаар сарын 08-ны өдөр /2022.12.08/ шүүхэд хүргүүлж, улмаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийн эгч Б.Нарантуяа, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн албаны дарга С.Энхтөр, "Сагсайс Редер" ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан.
Тэгвэл тухайн нэр бүхий хүмүүсээс Б.Нарантуяад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдыг нь үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн байна.