NBA-ийн "Asian Heritage night"-д Монголчууд оролцож өөрийн улсын өв соёлыг сурталчилжээ

NBA-ийн "Asian Heritage night"-д Монголчууд оролцож өөрийн улсын өв соёлыг сурталчилжээ

Үндэсний сагсанбөмбөгийн холбоо( NBA -National basketball association) -ны "Голден стэйт уорриорз" -"Атланта хоукс" багуудын өнөөдрийн тоглолтыг NBA Asian Heritage night буюу "Азийн өв соёлын үдэш" нэртэйгээр зохион байгуулж байна.

ВИДЕО:

Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо, Монгол уран нугаралтын төв хамтран энэ үдшийн арга хэмжээнд оролцож, сая сая сагсанбөмбөг сонирхогчдод Монгол Улсаа сурталчиллаа. Тодруулбал, NBA-ийн зургаан удаагийн аварга "Алтан мужийн дайчид" багийн тоглолтын өмнө Монголын уран нугараачдын гайхамшигт үзүүлбэр үзэгчдийг бишрүүлсэн бол энэ үдшийн тоглолт эхэлснийг зарлах "Ring the Bell" цан цохих хүндтэй үүргийг Монгол Улсаас Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг гүйцэтгэлээ. Мөн ирэх улиралд "Монголын өв, соёлын үдэш"-ийг дангаараа хийх санал, хүсэлтийг "Golden state warriors"-ийн удирдлагуудад тавьж, нааштай хариу авчээ.