Заамар суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 142 га талбайг нөхөн сэргээлээ

Заамар суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэрч орхигдсон 142 га талбайг нөхөн сэргээлээ

Төв аймгийн Заамар суманд эвдэрч орхигдсон 142 га талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран техникийн нөхөн сэргээлтийн ажил хийжээ.

Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг 8 дугаар сарын 22-ны өдөр Төв аймагт ажиллах үеэр Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр өгсөн үүрэг даалгавар өгсөн.

Энэ хүрээнд 2022 оны аравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж буй 18 аж ахуйн нэгж хамтран дүйцүүлэн хамгааллын хүрээнд эвдэрч орхигдсон 142 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгчээ.