Дорноговь аймгийн Хатанбулаг сум орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Дорноговь аймгийн Хатанбулаг сум орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас баруун урд зүгт 52 километрийн зайд өчигдөр оройн 19:14:38 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн төв өргөрөг 42.77 уртраг нь 108.76 байв. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй талаар сумын ЗДТГ-аас мэдээллээ. 

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай байдаг.