Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Улаанбаатарт 20 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн баруун хэсгээр цас орно. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө  Алтайн салбар уулсаар, өдөртөө  говийн бүс нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -25...-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -21...-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4...-9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -9...-14 градус, бусад нутгаар -16...-21 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна