Лам, гэлэнмаа хоёр сүмээ орхин гэрлэжээ

Лам, гэлэнмаа хоёр сүмээ орхин гэрлэжээ

Мэри Элизабет 24 жилийн турш гэлэнмаа, Роберт 13 жилийн турш лам байсан хэдий ч хайр дурлалаар сүмээ орхин гэрлэжээ.

Тэд Ланкашир мужийн Престон дахь сүм хийдийн танхимд танилцаж байжээ. Тухайн үед Роберт 53 настай, Лиза 43 настай байсан юм. Роберт Лизатай танилцсанаас хойш долоон өдрийн дараа түүн рүү “Надтай гэрлэх үү” гэх зурвасыг илгээсэн хэмээжээ. Мэри Элизабет гэлэнмаагийн хувьд 24 жилийн туршид Английн хойд хэсэгт байрлах Кармелит сүмдээ чимээгүй амьдралаар амьдарсан нэгэн юм.

Харин Роберт нь Оксфордын Кармелит сүмээс ирж байсан бөгөөд 13 жилийн турш лам байжээ. Тэд хэлэхдээ "Бид гэрлэлтийн хувьд бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Христ бидний голд байгаа бөгөөд бүх зүйлийн өмнө тэр ирдэг" хэмээжээ.

М.АРИУНАА




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө