Нүүрсний хулгайчдад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалд идэвхтэй оролцсон жүжигчин У.Цогтбаярын дүү иргэн Х-ийн гэр рүү үл таних этгээд халдсан ноцтой хэрэг 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ны /2022.12.14/ 23:00 цагийн орчимд гарсан.
Энэхүү этгээдийг олж тогтоохоор Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсээс шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл цагдаагийн алба хаагчийн үнэмлэх үзүүлж нэвтэрсэн тухайн гэмт этгээдүүдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Өдгөө хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.