Г.Уранцэцэг: Бүх муураа багаас нь өөрсдөө өсгөж, кафены муур ямар байх ёстойг зааж, сургасан /ВИДЕО/

Г.Уранцэцэг: Бүх муураа багаас нь өөрсдөө өсгөж, кафены муур ямар байх ёстойг зааж, сургасан /ВИДЕО/

Дэлхийн улсууд болон томоохон хотуудад байрладаг өвөрмөц кафенуудын нэг бол "Cat cafe" билээ. Уг газар зарим томоохон хотуудад олноороо төвлөрөх нь бий. Учир нь хүн амын нягтаршил ихтэй хотуудад стресс нэмэгдэж байдаг тул хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарч стрессийг зөвөөр гадагшлуулах, мөн хүнд амьтан хайрлах сэтгэлийг төлөвшүүлж нийгмээ эрүүл байлгах зорилго бүхий муурны кафег ийнхүү нээх болсон юм.

Энэхүү соёл түгээж жуулчид дэлхий даяар байрлах зөвхөн "cat cafe"-г зорих шинэ аяллын тренд бий болж буй. Иймд google maps муурны кафетай бүх улсуудыг жагсаан тодотгосон юм. Харин уг жагсаалтад 10 гаруй хонгийн өмнөөс Монгол Улс нэгдээд байна.Иймд бид энэ удаагийн сурвалжилгаараа олон улсын стандартад нийцсэн өвөрмөц дотоод засал бүхий "Cotton cat cafe"-г онцоллоо.

ВИДЕО: 

Тус кафе хоёр тасалгаа бүхий эхний буюу үүдэн хэсгийг жуулчдад зориулан монгол ахуйгаар тохижуулсан бол хоёр дахь хэсгийг европ маягаар засаж байгалийг санагдуулам тавилгыг хүрэн өнгөтэй гайхалтай зохицолдуулсан аж. Харин уг кафены эзэд нь 15 муур. Тэд халуун ам бүл бөгөөд нялх байхаас нь эзэд нь энэхүү газарт зориулан өсгөн хүмүүжүүлжээ. Хачирхалтай нь тэд хэдийгээр муур ч гэсэн энэхүү кафег өөрийн гэр, мөн өөрсдийгөө олон үйлчлүүлэгч хүлээн авахаар сургагдсан кафены муур гэдгээ мэддэг гэх. Энэ нь ч тэдний үйлдлээс андашгүй.

Тэгвэл энэхүү 15 муурыг ийн хүмүүжүүлж, өвөрмөц орчин бүхий кафег үүсгэн байгуулагчид Г.Уранцэцэг, Б.Буманцэцэг нар юм.

Тэрбээр "Муур бол сайн энерги ялгаруулан хүмүүст дамжуулж байдаг амьтан. Тиймээс олон улсад стресс тайлах зорилгоор кафе нээх нь түгээмэл болсон. Улмаар бид Монголчууддаа ч мөн стрессээ зөв тайлахад тусалъя. Амьтдын талаар мэдээлэл өгч, ийм нэг гайхалтай соёлын сурталчлан таниулахыг зорьж хамтдаа хөдөлмөрлөсний эцэст муурны кафе нээгээд байна. Эдгээр муурнууд зүгээр нэг тоглоом биш эрхтэй, амьтай, эмзэг учир олон улсад баримталдаг муурны кафены дүрмээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хүмүүс удахгүй дасаж олон юмс сурч, ойлгон гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.

"Cat cafe"-н муур

Мөн "Cotton cat cafe"-н үүсгэн байгуулагч Г.Уранцэцэг "Би анх Монголдоо ирээд маш олон зүйлсэд стрессдсэн. Тэр үед найз дээрээ очоод мууртай нь хамт байх үед стресс гайхалтай ч алга болж байгааг мэдэрсэн юм. Тэгээд найзтайгаа ярьж байгаад энэ газрыг нээсэн.

Энэ бол бидний жил гаруйн бүтээл, хөдөлмөр юм л даа. Бид муурнуудаа багаас нь тэжээж гэр бүлийн нэг гишүүд шиг хамтад нь өсгөсөн. Мөн энэ байрыг засварлаж эхлэхээс л энд байсан болохоор тэд маань энэ байрыг өөрсдийн гэр, мөн өөрсдийгөө ам бүл гэж боддог учир муур нэмж авдаггүй. Багаас нь авч өсгөхдөө та хэд ганц минийх биш шүү олон хүнд үйлчилдэг кафены муур байх ёстой гэдгийг зааж сургасан юм. Дэлхийн бүх хотууд "cat cafe"-тай байдаг. Тэд стрессийн түвшнээ зөвөөр тайлдаг болсон. Тийм болохоор "cat cafe" заавал байдаг. Манай дотоод журам дэлхийн муурын кафены жишгээр явагддаг.

"Cat cafe"-н журам

Тухайлбал, муурнууд маань гэртээ эмчийн хяналтад гарч ордоггүй учир дархлаа муутай. Тиймээс гадуур хувцсыг нь тайлуулж, ариутгаж оруулдаг. Мөн муур их эмзэг учир хүсэхгүй байхад нь хүчээр хүрэх зэргийг хорьдог байгаа. Ер нь л анх муур тэжээж байгаа хүмүүс муураа мэдэхгүй хөөрхөн байна гэж аваад дамжуулан зардаг учир эхлээд манай кафед ирээд хараарай гэж хэлмээр байна. Муур юунд эмзэг вэ гэдгийг мэдэхийн тулд ирээрэй. Жишээ нь манай журамд байдаг нэг зүйл нь утасныхаа гэрлийг асааж зураг авахад муур цочирддог учраас гэрлээ унтраах шаардлагатай.

"Cat cafe"-н муур

Манай муурууд ер нь бүгдээрээ янз бүрийн үнэтэй. Хамгийн хямд нь хоёр сая төгрөгөөс дээш байгаа. Цэвэр цусных болохоор 2-12 сая хүртэлх үнэлгээтэй муурууд байдаг юм. Хичнээн үнэтэй байсан ч бидэнд үржүүлэх бодол байхгүй учир манай муурнууд бүгдээрээ үржүүлэг нь хаагдсан байдаг. Мөн бид муурыг цор ганц хүүхдээр нь өсгөхийн тулд цацлага хийх шаардлагатай байдаг. Ороо нь орохгүй. Үржүүлэх ямар ч зорилгогүй" хэмээсэн юм.

"Cat cafe"-н муур

"Cat cafe"-н муур

"Cat cafe"-н муур

"Cat cafe"-н муур

"Cat cafe"-н муур

"Cat cafe"-н муур