Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Улаанбаатарт 14 градус хүйтэн байна

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар  цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Тэрэлж, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, Улаанбаатарт цэлмэг, зөөлөн салхитай, өдөртөө -13-15 градус хүйтэн байна гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.