Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын элч болов

Ц.Цогтбаатар “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын элч болов

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны тэргүүн дээд шагнал 2022 оны “Бөртэ чоно” цом хүртсэн Цэнд-Очирын Цогтбаатар 2023 онд Монгол Улсын нийслэлд болох “Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын наадмын элч төлөөлөгч болжээ. Тэрбээр 2022 оны жүдо бөхийн дэлхийн аварга болсон амжилтаараа энэ оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар тодорч, “Бөртэ чоно” шилжин явах цомын эзнээр шалгарсан билээ.