Энэ онд 71.1 сая толгой мал тоолуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Энэ онд 71.1 сая толгой мал тоолуулсан нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ арванхоёрдугаар сарын 7-ны /2022.12.07/ өдрөөс 17-ыг хүртэл улсын хэмжээнд үргэлжилжээ. 

ХХААХҮЯ-ны мэдээгээр энэ жил улсын хэмжээнд 21.8 мянган өрх, 9.5 сая мал отроор өвөлжиж, хаваржих бөгөөд мал, тэжээвэр амьтдын тооллогын урьдчилсан дүнгээр энэ онд улсын хэмжээнд 71.1 сая толгой мал тоологджээ.  Энэ нь түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт хэмээн Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа мэдээлэв. 

2022 оны жилийн эцэст, нийт мал сүрэгт:

  • Адуу 4.8 сая – 6.8%
  • Үхэр 5.5 сая – 7.7%
  • Тэмээ 470.4 мянга – 0.7%
  • Хонь 32.7 сая – 46%
  • Ямаа 27.6 сая – 38.8%-ийг эзэлж байна.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:

  • Хөвсгөл аймаг 6.3 сая толгой мал
  • Архангай аймаг 5.9 сая толгой мал
  • Төв аймаг 5.11 сая толгой мал
  • Хэнтий аймаг 5.1 сая толгой мал
  • Сүхбаатар аймаг 4.6 сая толгой мал тоолуулжээ.