ШУУРХАЙ: БНСУ-ын иргэн "Монголын нарны эрчим хүчний төсөлд шалгарах"-ын тулд залилан үйлдсэн хэмээн буруутгагдаж ХОРИХ ЯЛ-аар шийтгүүлжээ

ШУУРХАЙ: БНСУ-ын иргэн "Монголын нарны эрчим хүчний төсөлд шалгарах"-ын тулд залилан үйлдсэн хэмээн буруутгагдаж ХОРИХ ЯЛ-аар шийтгүүлжээ

БНСУ-ын иргэн А нь "Монголд зарласан нарны эрчим хүчний төсөлд шалгарах"-ын тулд хуурамч татварын баримт үйлдсэнийг тус улсын шүүхээс тогтоож хорих ялаар шийтгэж, 11 тэрбум воны торгууль оногдуулжээ.

Тодруулбал, А нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх бүтээгдэхүүний компани ажиллуулдаг бөгөөд 2018 оны 12 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэл өөр таван компанид бүтээгдэхүүнээ борлуулсан мэт дэлгэрэнгүй 8 баримт /татварын падаан/-ыг хуурамчаар үйлдсэн байжээ. 

Мөн тэрбээр өөр компаниас бараа, бүтээгдэхүүн авсан мэтээр 7 ширхэг татварын хуурамч падаан үйлдсэн нь тогтоогджээ.

Түүний энэ мэтээр өөрөө борлуулалт хийсэн мэтээр үйлдсэн хуурамч баримт нь 5,27 тэрбум вон байсан бол бараа, бүтээгдэхүүн хүлээн авсан мэт үйлдсэн хуурамч татварын падаан нь 5,48 тэрбум вон болж, нийт 10,7 тэрбум гаруй воны хуурамч баримтыг үйлдсэн нь тогтоогджээ. А нь энэ бүхнийг Монголд нарны эрчим хүчтэй холбоотой экспортын бизнесийг явуулахын тулд үйлдсэн гэж шүүхэд мэдүүлжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу