“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхийн барилдаанд Н.Батсуурь, О.Хангай нар бүртгүүлжээ

“Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхийн барилдаанд Н.Батсуурь, О.Хангай нар бүртгүүлжээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ой маргааш /2022.12.29/ тохиож, бүх нийтээр амарна. Харин энэ өдөр үндэсний бөх сонирхогчдын хүлээдэг “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.

Тэгвэл тус барилдаанд Улсын даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, залуу арслан Б.Орхонбаяр нарын бөхчүүд барилдахаар бүртгүүлээд байна. Харин тус барилдааны үзүүр түрүүнд улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нар үлдэх магадлал өндөр талаар бөх сонирхогчид ярьж байгаа ажээ.