“Бөртэ чоно 2022”-ын “Шилдэг залуу тамирчин” номинацид 15 тамирчин өрсөлдсөнөөс АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лиг NCAA-гийн нэгдүгээр дивизионд тоглож буй анхны монгол тамирчин Ш.Энхийн-Од шалгарчээ.
Энэ төрөлд шатрын өсвөрийн дэлхийн аварга шатарчин Д.Мөнхзул, өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга самбочин О.Оюунчимэг, өсвөрийн Азийн аварга, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт жүдочин М.Нандин-Эрдэнэ нар эцсийн шатанд тунан үлдсэн. Улмаар Ш.Энхийн-Од оны шилдэг залуу тамирчны шагналыг хүртсэн байна.