ШУУРХАЙ: "Нүцгэн иргэдийг санхүүжүүлсэн" гэх жүжигчин У.Цогтбаярын эгч Э-г үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ

2022-12-26 15:56

ШУУРХАЙ: "Нүцгэн иргэдийг санхүүжүүлсэн" гэх жүжигчин У.Цогтбаярын эгч Э-г үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ

Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн иргэдийг санхүүжүүлсэн гэх хэргээр жүжигчин У.Цогтбаярын эгч Э-г хойшлуулашгүйгээр саатуулсан билээ. Тэгвэл түүнийг үргэлжүүлэн нэг сар цагдан хорихоор болжээ. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлж, улмаар шүүхээс түүнийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан байна.

2022-12-26 07:58

Жагсагчдад нохой гутал зэргийг тарааж өгсөн У.Цогтбаярын эгч Э нь "жагсаалыг санхүүжүүлсэн" гэх хэрэгт буруутгагдаж болзошгүй байгаа аж

УИХ-аас зохион байгуулсан “Нүүрсний” тухай нээлттэй сонсголд оролцуулсангүй" хэмээн энэ сарын 21-ний өдөр /2022.12.21/ хэсэг иргэд Төрийн ордны гадна хувцсаа тайлж, нүцгэн суулт хийсэн билээ.

Тус иргэдийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц болон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нар санхүүжүүлж, тус үйлдлийг хийлгэсэн гэх мэдээлэл гарсан. Мөн үүнийг нь жагсаалд идэвхтэй оролцсон жүжигчин У.Цогтбаярын эгч Э гэх эмэгтэйг гүйцэтгэсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа бөгөөд түүнийг хуулийн байгууллагаас цагдан хориод байгаа юм. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Цогтбаярын эгч Э нь жагсагчдад нохой гутал зэргийг тарааж өгсөн нь нотлогдсон гэх. Магадгүй энэ мэт үйлдэл нь түүнийг "жагсаалыг санхүүжүүлсэн" гэх хэрэгт буруутгагдаж болзошгүй байгаа аж. Энэ талаар У.Цогтбаяр "Эгч маань албан шаарлага боловсруулж, залууст сэтгэлээрээ тусалсан" гэж мэдэгдсэн байдаг. 




Өнөөдөр могой өдөр

6 цагийн өмнө