Авилгатай тэмцэх газар /АТГ/-аас “Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг "Богдхан төмөр зам" болон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлаар шалгаж байгаа.
Харин "Тавантолгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэрбээр өнөөг хүртэл эх орондоо ирээгүй байгаа ч түүнд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.