Оросын хяналтад ороод байсан бүс нутгийн цор ганц нийслэл Херсон хотыг Украинчууд өнгөрсөн сард чөлөөлсөн. Тэгвэл Херсон хот руу өнөөдөр /2022.12.24/ Оросууд агаарын цохилт өгсний улмаас наад зах нь найман хүн амиа алдаж, 35 хүн шархадсанаас 16 хүний биеийн байдал хүнд байна гэж Украины албныхан мэдэгджээ.
Агаарын цохилтын улмаас Херсон хотын төв хэсэгт байрлах орон сууц, захиргааны барилгууд эвдэрсэн байна. Мөн гэрэл зураг болоод дүрс бичлэгт хэд хэдэн цогцос газар хэвтэж, автомашинууд шатаж, эвдэрсэн барилгууд харагдах ажээ. Энэ халдлагын талаар Украины Ерөнхийлөгч В.Зеленский өөрийн твиттер хуудастаа, “Сошиал медиа эдгээр зургийг "эмзэг контент" гэж шошголох байх. Гэхдээ энэ бол эмзэг агуулга биш. Украин ба украинчуудын бодит амьдрал" гэж бичжээ.
Эх сурвалж: BBC, Varlamov news
This is not sensitive content – it's the real life of ??.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) December 24, 2022
Kherson. On the eve of Christmas, in the central part of the city. It's terror, it's killing for the sake of intimidation and pleasure.
The world must see what absolute evil we are fighting against. #russiaisateroriststate pic.twitter.com/ll1KAjHRom