Д.Сумъяабазараас "1,2 тэрбум төгрөг нэхэж сүрдүүлсэн" гэх иргэн А нь Үнэт цаасны зах зээлд ажилладаг нэгэн гэж мэдээлжээ

Д.Сумъяабазараас "1,2 тэрбум төгрөг нэхэж сүрдүүлсэн" гэх иргэн А нь Үнэт цаасны зах зээлд ажилладаг нэгэн гэж мэдээлжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар уржигдар /2022.12.21/ өөрийн цахим хуудастаа, “өөрийг нь сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэн” талаар мэдээлсэн.

Тодруулбал тэрбээр "Ариунбат Эрдэнэцогт гэдэг нэртэй 91913713 дугаартай хүн, Viber ашиглан надаас 1 тэрбум 250 сая төгрөг нэхэж, сүрдүүлжээ. Хогны хар уутанд дээрх мөнгийг хийгээд, Хөрөнгийн биржийн урд талын хогийн саванд хүнээр хийлгэ гэжээ. Хэрэв намайг түүнд мөнгө өгөхгүй бол Хятад хүмүүстэй авлигын хэлцэл хийж байгаа баримтыг дэлгэнэ гэнэ” гэсэн юм.

Тэгвэл Ариунбат Эрдэнэцогт гэгч нь Үнэт цаасны зах зээлд ажилладаг, хувьцааны мэргэжилтэн талаар Ergelt.mn сайт мэдээлжээ. Тодруулбал тэрээр эхнэр О, дүү А нартайгаа хамтран Үнэт цаас, брокер, дилерийн “АБЖЯ” ХХК-ийг эзэмшиж, удирддаг гэжээ. 

Харин бидэнд эх сурвалж мэдээлэхдээ, “"Их хэмжээний мөнгө нэхэж, сүрдүүлсэн гэх хэргээ шалгуулахаар хотын дарга Д.Сумъяабазар хуулийн байгууллагад хандаагүй байгаа” гэсэн юм. 




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө