"Морь харсан" цагдааг өдөрт нь ажлаас халсан. Өгзөг базсан цэцийн даргыг ирэх долоо хоногт огцруулах уу

"Морь харсан" цагдааг өдөрт нь ажлаас халсан. Өгзөг базсан цэцийн даргыг ирэх долоо хоногт огцруулах уу

Энэ оны аравдугаар сарын 16 ны өдөр цагдаагийн нэгэн албан хаагч нийтийн эзэмшлийн талбайд бие засаж /морь харах/ буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдсан юм. Харин ЦЕГ-аас албан хаагчийн тус үйлдэлд иргэдээс уучлалт гуйж, тухайн алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдсэн. Яг үүнтэй адил гэж болохуйц, цэцийн дарга Д.Одбаярыг тойрсон асуудал энэ долоо хоногт Монголд төдийгүй БНСУ-д олон нийтийн шүүмжлэлийн бай болоод өнгөрлөө.

-Д.ОДБАЯР “СОГТУУ БАЙСАН УЧИР ЮУ БОЛСНЫГ САНАХГҮЙ
БАЙНА” ГЭЖ МЭДҮҮЛЖЭЭ-

БНСУ-ын Инчеон хотын Цагдаагийн газраас Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг байцаах ажиллагаа энэ сарын 6-ны өдөр есөн цаг үргэлжилсэн ч хэргийг үргэлжлүүлэн шалгах, дахин байцаалт авах нөхцөл байдал үүсч болзошгүй учраас Д.Одбаярыг БНСУ-ын хилээр 10 хоногийн хугацаанд гаргахыг хориглосон шийдвэрийг прокурорын газраас нь гаргасан байдаг.

Байцаалтын явцад Д.Одбаяр зарим үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тухай тус улсын хэвлэлүүд нийтэлж байна. Түүнийг Солонгос үйлчлэгчид бэлгийн дарамт үзүүлэхийг завдсан, согтууруулах ундаа хэрэглэсэн, орчуулагчаа дарамталж айлган сүрдүүлсэн гэсэн хэд хэдэн үйлдлээр буруутгаж байгааажээ.

Түүнчлэн тэрээр “Согтуу байсан учраас юу ч санахгүй байна” гэж мэдүүлсэн тухай тус улсын хэвлэлүүд бичиж байна.Түүний энэхүү тайлбар нь гэмт хэргийг өөрөөсөө бултуулсан, мөрдөн байцаалтыг сунжруулсан бололтой. Харин тэрээр сүүлд нь “Согтуу байхдаа тийм үйлдэл гаргасан байж магадгүй” гэж мэдүүлсэн тухай БНСУ-ын зарим хэвлэл мэдээлсэн юм.

-БНСУ-ЫН ИРГЭД МОНГОЛЧУУДЫГ ЗҮХЭВ-

Солонгос даяар уг асуудал шуугиан болж байгаа нь хэд, хэдэн шалтгаантай аж. Учир нь бэлгийн дарамттай холбоотой хэргийг тус улсад эрүүгийн гэмт хэргийг түвшинд авч үздэг. Мөн Инчеоны цагдаа нар дипломат эрх гэх тайлбарт нь хууртан гэмт хэрэгтнийг суллаж явуулсан зэрэг асуудал нь БНСУ даяар шуугиан тарихад нөлөөлжээ.

Ингээд тус хэрэгтэй холбоотой мэдээнд тус улсын иргэд “Бүхэл улсын ҮХЦ-ийн дарга байж бэлгийн дарамт үйлдэх? Яаж хөгөө чирж байгаа нь энэ вэ”, “Монгол улс ч байдгаарааялзарчээ. Энэ чинь л Монголчууд. Миний амьдардаг газар ирээд хараарай. Зүгээр л тэр чигтээ танхай амьтад. Кино театрт хүн мөрлөнө, түлхэнэ, муухай харна”, “Чингисхаанаасөөрюмгүйхоцрогдмолулс. ҮХЦ-ийн дарга нь ийм байхад энэ улсад очиж үзээд ч хэрэггүй” гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлсэн байна.

-Д.ОДБАЯР ТОРГУУЛЬ ТӨЛӨӨД МОНГОЛД БУЦАЖ ИРЭХ ҮҮ-

Д.Одбаяр мөнгөн торгууль төлөөд эх орондоо буцаж ирэхээр болсон гэх мэдээлэл байна. Тухайлбал, БНСУ-ын талаас Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг гадаадын иргэн, өмнө нь тус улсад гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэргийг харгалзан үзээд, бүх нотлох баримт, мэдүүлгүүдийг шалган, хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэхээрболжээ.Тус улсад бэлгийн дарамтыг эрүүгийн хуулиар зохицуулдаг байна. Иймд Д.Одбаяр нь хуулийн дагуу торгуулиа төлөх юм бол хилийн хоригоо цуцлуулж, эх орондообуцан ирж болох ажээ.

Иймд морь харсан цагдааг өдөрт нь ажлаас нь чөлөөлсөн шигээ бусдад бэлгийн дарамт үзүүлсэн байж болзошгүй хэрэгт холбогдож, улсынхаа нэрийг түмний шившиг болгоод ирж яваа Д.Одбаярыг ирэх долоо хоногт Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс огцруулах уу гэсэн асуудал гарч байна.