Хөгжлийн банкнаас 23 сая ам.доллар, 13 сая 47 мянган еврогийн зээл авсан "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат энэ оны аравдугаар сарын 18 /2022.10.18/-ны өдөр хилийн хоригоо түр цуцлуулаад Сингапур улс руу гарч "оргон зайлсан" талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл тэрбээр өнөөг хүртэл эх орондоо буцаж ирээгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор "Эрэл" ХХК-д холбогдох хэргийг шүүх хурал товлогдохгүй байгаа юм байна. Ташрамд өгүүлэхэд, Б.Эрдэнэбат нь энэ оны аравдугаар сарын 19 /2022.10.19/-ны өдөр Сингапур улс руу ниссэн бөгөөд түүний хилийн хоригийг цуцалсан хугацаа өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-ны /2022.11.18/ өдөр дууссан юм.