ВИДЕО: "Гоожингийн Өндөр"-ийг сэргээн засварлаж, музей болгох ажил эхэлжээ

ВИДЕО: "Гоожингийн Өндөр"-ийг сэргээн засварлаж, музей болгох ажил эхэлжээ

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр” гэх 100 жилийн түүхт соёлын өвийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж газрыг нь өөр зориулалтаар ашиглахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг зуруулж байна гэх мэдээллийг бид одоогоос жилийн өмнө сурвалжилж байсан билээ.

Тэгвэл эл сурвалжилгын дараа аврал эрсэн Гоожингийн өндрийг өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр /2021.12.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1032 тоот захирамж гаргаж улмаар 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд анхны хийц, бүтцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж, музейн чиглэлээр ажиллуулахыг үүрэг болгосон байдаг.

Мөн тус захирамж гарсны дараа нийслэлийн удирдлагууд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хууль зөрчин бусдын өмчид шилжүүлсэн нь хууль зөрчиж байна хэмээн үзэж, шүүхэд хандсан бөгөөд энэ сарын 15-нд Захиргааны хэргийн давж заалдах шүүхээс шийдвэр гарч "Гоожингийн өндөр"-ийг нийслэл мэдэлдээ авч чадсан юм. Улмаар 100 жилийн түүхт соёлын өвийг сэргээн засварлаж, музей болгох ажил албан ёсоор эхэлжээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө