СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Багш сурагчдаа давтлага өгөх нэрийдлээр дуудаж удаа дараа хүчирхийлдэг байсан нь тогтоогдов

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Багш сурагчдаа давтлага өгөх нэрийдлээр дуудаж удаа дараа хүчирхийлдэг байсан нь тогтоогдов

-14  ӨӨС ДООШ НАСНЫ ЗУРГААН ДОЛООН УДАА ДАРАА ДАРАМТЛАН
БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРДОГ БАЙСАН
-

Өнгөрсөн аравдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн бүрэн дунд сургуулийн багш сурагч охидод давтлага өгөх нэрийдлээр бэлгийн дарамт үзүүлсэн багшид Эрүү үүсгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр тухайн ёс бус үйлдэл удаа дараа гаргасан багш нь нэгэн ерөнхий боловсролын урлагийн сургуулийн багш аж.

Сурагчдад ёс зүй, мэдлэг боловсрол заах учиртай дунд сургуулийн хоёр багш удаа дараагийн үйлдлээр сурагчдаа бэлгийн дарамтанд байлгасан хэрэг өдгөө прокурорын шатанд хянагдаж байна. мөн тэдгээр этгээдүүдийг бага насны хүүхдийг хүчирхийлэхийг завдсан, садар самуунд уруу татсан хэргээр шалгаж байна.

Тодруулбал, 57 настай, дунд сургуулийн багш ажилтай Э  нь сурагчдад давтлага өгөх нэрийдлээр сурагч 17 настай сурагч эрэгтэй Х-г садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангахыг завдсан. Уг хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусаад улмаар прокурорт шилжүүлсэн ч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр дахин мөрдөн байцаахаар буцаажээ.

Харин 35 настай их сургуулийн багш ажилтай С нь хуурамч фэйсбүүк хаяг ашиглан удаа дараагийн үйлдлээр 14 өөс доош насны  долоон хүүхдийг садар самуун үйлдэлд уруу татаж, бэлгийн харьцаанд орсон зэрэг гэмт хэргийг үйлджээ. Мөн гэмт этгээдүүд хуурамч фэйсбүүк хаяг ашиглах замаар хохирогчтой харилцаа холбоо тогтоож, эцэг, эхээсээ нууцлах талаар ухуулга хийж байсан нь тогтоогджээ.

Тэгвэл удаа дараа охидыг хүчинд байлгасан багшийн хэрэг өдгөө прокурорын шатанд ирсэн хянагдаж байгаа аж.

Тухайн багш нь охидыг сонгож хуурамч хаягаар танилцаж улмаар уулзаж дарамталж бэлгийн харьцаанд орсон зургаа дардаг байсан аж. Харин энэхүү гэрэл зургаа дараагийн удаа олон нийтэд дэлгэнэ хэмээн айлган сүрдүүлэн эрхэндээ оруулдаг байжээ.

Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ цахим хэрэглээнд тавих хараа хяналт сул байгаагийн улмаас энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл бий болж байгаа аж.

Хэрэв хүүхдийг цахим орчинд үл таних этгээд садар самуун үйлдэлд уруу татах гэж оролдсон эсхүл таны мэдэх хэн нэгэн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй сэжиг таамаг байгаа цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхааруулж байна.