ФОТО: "Нүүрсний хулгайч" нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал 19 дэх өдрөө үргэлжилж байна

2022-12-22 17:45

ФОТО: "Нүүрсний хулгайч" нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал 19 дэх өдрөө үргэлжилж байна

“Нүүрсний хулгайч” нарт хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаал өнөөдөр /2022.12.22/ Сүхбаатарын талбайд 19 дэх өдрөө үргэлжилж байна.

ФОТО:

2022-12-22 15:55

ШУУРХАЙ: Нүцгэлсэн иргэдийн 13-ынх нь зүрхний тоо олширч, 15 иргэний даралт ихэссэн байсан ч тэд эмнэлгийн тусламж авахаас татгалзжээ

Төрийн ордонд өчигдөр /2022.12.21/ "Нүүрсний" асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулсан.

Тус сонсголд оролцож чадаагүй зарим иргэд эсэргүүцлээ илэрхийлж, Төрийн ордны баруун хаалга дээр хувцсаа тайлж, нүцгэлсэн билээ. Нэг цаг гаруйн хугацаанд нүцгэн байсан иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлтэй байсан учраас тэднийг албадан эмчийн үзлэгт хамруулахаар цагдаагийн байгууллагаас авч явсан талаар бид өмнө нь  мэдээлсэн. 

Тэгвэл тухайн иргэд эрүүл мэндийн байгууллагаас тавьсан сайн дурын нарийн шинжилгээнд хамруулж, мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт, шаардлагаас татгалзаж, эмнэлгээс гарсан талаар эрүүл мэндийн байгууллагын албан эх сурвалж мэдээллээ. 

Тухайн нүцгэлсэн иргэдийг эмчийн үзлэгт хамруулахад 13 иргэнд зүрхний тоо олширсон, 15 иргэний артерийн даралт ихэссэн байжээ. Хэрэв нүцгэлсэн иргэдэд хүчээр шаардлагатай арга хэмжээ аваагүй бол хуучин өвчин нь сэдрэх, уушигны хатгалгаа авах цаашлаад зүрх судасны дутагдалд орж, осгох, амь насаа алдах эрсдэлтэй байсан байна.




Өнөөдөр могой өдөр

5 цагийн өмнө