Энэ сарын 04 /2022.12.04/-ны өдөр эхэлсэн “Нүүрсний” хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг үргэлжлүүлж байсан цөөн тооны хүмүүс үргэлжлүүлж Сүхбаатарын талбайд хонож байсан.
Харин тэднийг өчигдөр /2022.12.21/ орой эрүүл мэндийн үзлэгт оруулна хэмээн эмнэлэгт хүргэсэн. Үүнийг зарим иргэд жагсаалыг албадан тараалаа гэж тайлбарлаж буй. Тэгвэл өчигдөр Сүхбаатарын талбайгаас эмнэлэгт хүргэгдсэн 30 хүн “эмчлүүлэхгүй” хэмээгээд өчигдөр оройдоо эмнэлгээс явсан байна.