ТОДРУУЛГА: "Нүцгэлсэн иргэд"-ийг санхүүжүүлсэн гэх мэдээлэл ЦЕГ, ТЕГ-т ирээгүй бөгөөд шалгаж байгаа хэрэг байхгүй гэв

ТОДРУУЛГА: "Нүцгэлсэн иргэд"-ийг санхүүжүүлсэн гэх мэдээлэл ЦЕГ, ТЕГ-т ирээгүй бөгөөд шалгаж байгаа хэрэг байхгүй гэв

"Нүүрсний" асуудлаар ерөнхий хяналтын сонсгол өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд болсон билээ. Энэ үеэр уг сонсголд оролцох боломжгүй болсон иргэд нүцгэлэн эсэргүүцлээ илэрхийлсэн.

Тэгвэл нүцгэлж эсэргүүцэл илэрхийлсэн иргэдийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар санхүүжүүлсэн гэх мэдээлэл гараад байгаа. Харин энэ талаар Д.Бат-Эрдэнэ гишүүн "Эсэргүүцлээ илэрхийлсэн залуусыг санхүүжүүлсэн асуудал байхгүй. Тийм ч шаардлагагүй. Харин зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориуд, зохион байгуулалттайгаар миний нэр хүндийг гутааж, худал мэдээлэл тарааж байна. Хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох байх" гэдгийг тодотгосон байсан. 

Тэгвэл эсэргүүцлээ илэрхийлж, нүцгэлсэн иргэдийг нэр бүхий хүмүүс санхүүжүүлсэн гэх мэдээлэл байгаа эсэх, үүнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа эсэхийг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Эсэргүүцлээ илэрхийлж, нүцгэлсэн иргэдийг санхүүжүүлсэн талаарх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Уг асуудлыг шалгаж байгаа зүйл байхгүй" гэлээ. Тиймээс Тагнуулын ерөнхий газраас энэ талаар лавлахад "Манай дээр жагсаал цуглаан санхүүжүүлсэн зэрэг асуудлаар шалгаж байгаа хэрэг байхгүй" гэв.  




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө