ХААН банкны ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлжээ. Тодруулбал, Централ таурын ХААН банкинд ажилладаг ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна. Улмаар цагдаагийн байгууллагаас сэжигтнийг олж илрүүлжээ. Тодотговол, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Зайсан аппартментэд амьдардаг 27 настай З нь аравдугаар сарын 28-нд арванхоёрдугаар сарын 6-ны /2022.10.28-12.06/ өдөр хүртэл долоон удаагийн хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг хувьдаа завшсан байжээ. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.
