ШУУРХАЙ: Жагсагчдыг тарааж, тэдний сууж, хонож байсан газрыг хашаа татаж, хамгаалалтад авчээ

ШУУРХАЙ: Жагсагчдыг тарааж, тэдний сууж, хонож байсан газрыг хашаа татаж, хамгаалалтад авчээ

Энэ сарын 04 /2022.12.04/-ны өдөр эхэлсэн “Нүүрсний” асуудалд нэр холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардсан иргэдийн жагсаалыг 18 дахь өдөр нь үргэлжлүүлж байсан цөөн тооны иргэдийг өчигдөр /2022.12.21/ албадан тараалаа. 

Харин өнөөдөр /2022.12.22/ өглөөний 09:00 цагийн байдлаар Сүхбаатарын талбайг цагдаагийн хамгаалалтад авч, жагсагчдын суулт хийж байсан Чингис хааны хөшөөний өмнөх хэсэг газарт хамгаалалтын хашаа татаж, хэнийг оруулахгүй байна. Мөн жагсагчдад барьж өгсөн хоёр гэрийг төв талбайн урд талын автомашины зогсоол дээрээс буулгажээ. 

Сүхбаатарын талбай. 2022.12.22-ны өдрийн 09:00 цагийн орчимд




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө