Төв талбай дээр жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлэн суулт хийж байсан 16 иргэнийг цагдаагийн байгууллагаас Түлэнхийн төв рүү эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр авч явжээ. Тодруулбал, жагсаал, цуглаанд оролцогч иргэдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсэж Эрүүл мэндийн байгууллагаас цагдаагийн байгууллагад үйл ажиллагаандаа дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасан байна. Иймд суулт хийж байсан нийт 16 иргэнийг Түлэнхийн төврүү эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр авч явжээ.
