УИХ-аас зохион байгуулсан "Нүүрсний" хэлэлцүүлэгт оролцуулсангүй хэмээн хэсэг иргэд Төрийн ордны гадна талбайд хувцсаа тайлж, нүцгэн сууж эхэлсэн.
Тэгвэл Эрүүл мэндийн байгууллагаас Төрийн ордны баруун хаалганы гадна жагсагчид нүцэглэж осголтын зэрэг тогтоогдож, цаашлаад амь нас, эрүүл мэндэд нь ноцтой хохирол үүсэх эрсдэл гарсантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүссэн байна.
Иймд цагдаагийн байгууллагаас эдгээр иргэдийг эрүүл мэндийн байгууллагын автомашинд суулгасан бол Нийслэлийн эрүүл мэндийн газраас дээрх 30 иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төв, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч нар хамтран иргэдийн биед үзлэг хийж бөгөөд тус ажиллагаа "Дэнжийн мянга"-ын түр саатуулах байранд үргэлжилж байгаа ажээ.