Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болохыг Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газраас мэдэгдлээ.
Энэ тухай мэдээллийг албан ёсны цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Иргэдээс ШӨХТГ-т ирүүлсэн Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гэх гомдлыг хянаад хэрэглэгчдэд хангалттай мэдээлэл өгөөгүй гэх асуудалд нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг нээж, үнэ тарифаа хянуулаагүй нэмсэн асуудлыг нь харьяаллын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсний хариуд ХХЗХ-оос дараах албан бичгийг ирүүлжээ. Албан бичигт дурдсанаар ХХЗХ-оор хянуулж батлуулаагүй үнэ тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх талаар Юнивишн ХХК-д мэдэгдсэн байна. Тиймээс Юнивишн ХХК ХХЗХ-оор үнэ тарифаа эцэслэн хянуулах хүртэл хэрэглэгч нэмэгдсэн төлбөрийг төлөх үүрэггүй болно.
Юнивишн ХХК нь хэрэглэгчдэд мэдээлэл өгөлгүй үнэ нэмсэн гомдлыг ШӨХТГ хянаад зөрчлийн хэрэг нээж, тарифаа хянуулаагүй асуудлыг нь харьяаллын дагуу ХХЗХ-нд шилжүүлсэн. ХХЗХ-оос Юнивишн ХХК-г "хянуулж батлуулаагүй тарифыг хэрэглэгчдэд мөрдүүлэхгүй байх" талаар мэдэгдсэн байна. pic.twitter.com/hejZ6BMLtt
— Самданнямын Мөнхчулуун (@MunkhchuluunS) December 21, 2022