Цахим орчинд тархаад буй 144 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбайн зураг иргэдийн дургүйцлийгхүргээд байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд байрлах 144 айлын орон сууцны хүүхдийн тоглоомын талбай гэх жижигхэн талбайд “нэг сандал, хүүхэд тоглох зориулалттай нэг морийг илтгэх тоглоом”-ыг байруулжээ. Иймд иргэд "Хүүхдийн тоглоомын талбайгаас битгий хумслаачээ. Стандарт хэмжээг зөрчсөн тус барилгыг хэн гэж албан тушаалтан хүлээж авав” зэргээр байр сууриа илэрхийлж эхлээд байна.
Сэтгүүлч: М.Ариунаа