Аргентины ДАШТ-ий аваргуудад зориулсан баярт зориулсан парадын үеэр нэг хүн амиа алдаж, 30 хүн гэмтэж, тоглогчид нисдэг тэргээр явахаас өөр аргаггүй байдалд хүргэжээ.
Тодруулбал, Мягмар гараг /2022.12.20/-т Аргентины ДАШТ-ий аваргуудын баярт зориулсан парад тус улсын нийслэл Буэнос-Айрес хотод болж, шигшээ багийг харах гэж 4 сая гаруй хүн хурдны зам, гүүрэн гарц талбайд цугларсан байна. Иймд хөлбөмбөгчид Буэнос-Айрес руу тээвэрлэж явсан задгай автобусыг орхиж, нисдэг тэргэнд суухаас өөр аргагүй байдалд хүрчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Энэ талаар Ерөнхийлөгч Альберто Фернандезын хэвлэлийн төлөөлөгч Габриэла Серрути олон нийтийн сүлжээнд "Дэлхийн аваргууд автобусаа орхин нисдэг тэргээр ниссэн. Учир нь хэт олон хүн цугларсан тул тамирчдын сууж явсан автобус гацаж, шигшээ баг нисдэг тэргээр аялалаа цааш үргэлжлүүлэхээс өөр аргаггүй болсон" гэжээ.
Buenos Aires, Argentina has totally collapsed. The victory parade, if you can even call it that, has been cut short.
— Nico Cantor (@Nicocantor1) December 20, 2022
This is the one of the few videos I’ve received that’s the safe to upload to social media. People were jumping into the bus. Just INSANE ??♂️ pic.twitter.com/OKHfDy7zOB
Түүнчлэн жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, 30 хүн гэмтсэний ихэнх нь гэрлийн шон, байшингийн дээвэрт авирч гараад унасан байжээ. Тус улсын цагдаагийн газар амиа алдсан иргэдийн үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан таамаглалаар "тус иргэн мотоциклтой явж байсан бөгөөд унахдаа хүзүүндээ зүүсэн байсан Аргентины далбаанд боогдож амиа алдсан байх магадлалтай" гэж үзсэн байна. Харин зарим иргэд гүүр, байшингаас тамирчдын автобусны дээрээс үсрэн орох гэж оролдож байгаад унаж, хөлөө хугалж байжээ.
ВИДЕО:
Эх сурвалж: CBC