Увс аймгийн Зүүнговь сум орчимд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Зүүнговь сум орчимд 4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймгийн Зүүнговь сумаас зүүн хойд зүгт 35 километрийн зайд газар хөдөллөө. Улаанбаатарын цагаар өнөөдөр 8.48 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв. Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.